Олон улсын иргэний хамгаалалтын өдрийг "Иргэний хамгаалалт ба мэдээллийн шинэ технологиуд" уриан дор тэмдгэлэн өнгөрүүллээ. Уг арга хэмжээний хүрээнд Сайншанд, Замын-Үүд, Айраг сумдад Шунхлай говь ХХК, Шанд Скирпоин гэрээт харуул хамгаалалтын алба, Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн алба, Хэв журам сахиулах алба, Айраг сумын ерөнхий боловсролын сургууль, Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газрын Халамж үйлчилгээний хэлтэстэй хамтран гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, иргэдэд түшиглэсэн гамшгийн менежментийг хөгжүүлэх арга хэмжээг олон нийтэд сурталчилах зорилгоор дадлага сургууль зохион байгуулаа.