Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Шинэ-Идэр сумын чиглэлд  2016.03.03-ны өдрийн 12 цагт парадо 77 маркийн 55-77 ХӨВ улсын дугаартай автомашинтай Д.Дүгэрдондог 35 настай эрэгтэй, Т.Должин 34 настай, Ц.Сумьяабазар 5 настай эрэгтэй, Ц.Бүжмаа 2 сартай эмэгтэй гэр бүлээрээ явж байсан, 14:00 цагт Мөрөнгөөс гарсан 16:00 цагийн орчим Шинэ-Идэр сумын нутаг Мөрөнгөөс 30 км зайтай Цагаан бургасын даваан дээр байна гэж ярьсан. Орой 21 цагт очих газраа очоогүй байна танайхаас хүн авч эрэл хийлгэмээр байна гэж иргэн Мандах 88817626 дугаарын утсаар 70382750 утсанд мэдээ өгсний дагуу Онцгой байдлын газраас хоёр албан хаагч, ар гэрээс нь 5 хүн  нийт 7 хүн, ар гэрээс 05-14 ХӨВ улсын дугаартай  пургон автомашинтай 01:00 цагт явсан. 08:10 цагт ахлах ахлагч Н.Баяржаргал Шинэ-Идэр сумын Шивэртийн даваан / Мөрөн сумаас 90 км зайтай / дээр ирлээ,  хүмүүсээ олоогүй байна гэж мэдэгдсэн. Өнөөдөр 13.50 минутаас Зүүн хоолой гэдэг төөрсөн байсныг эсэн мэнд оллоо. 
Хатгал тосгонд ажиллаж байгаа ЭХАС-ын дарга онцгой байдлын ахлах дэслэгч Н.Мягмарсүрэнгээр ахлуулсан 10 албан хаагч 8 автомашин, 32 хүнийг  Хөвсгөл нууран дээр цасан шуурганд төөрсөн байсныг олж Хатгал тосгоны төвд хүргэсэн.
Цагаан-Уул сумын Тамгын газрын дарга Т.Мөнхбаяр 17:00 цагт мэдэгдсэн. Хужирт 3-р багийн нутаг сумаас 30 км баруун урд зүгт Галуут гэдэг газар иргэн О.Мөнхчулуун 30 настай эрэгтэй айлын гэр нүүлгээд буцах замдаа төөрсөн байсныг Цагаан-Уул сумын ТГД Т.Мөнхбаяраар ахлуулсан 8 хүний бүрэлдэхүүнтэй эрлийн баг 03:15 цагт эсэн мэнд олсон.
21:00 цагт Арбулаг сумын ТГД Д.Бямбаа мэдэгдсэн. 2-р багийн иргэн Д.Дондогдорж 28 настай эрэгтэй малдаа яваад төөрсөн байсныг 2-р багийн нутаг Дэлэнгийн эх гэдэг газараас 02:30 цагт цагт бээрсэн байдалтайгаар олсон. Эрлийг 1 машин 6 хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулсан.
20:30 цагт Алаг-Эрдэнэ сумын З.Батдорж мэдэгдсэн. 2-р багын иргэн Б.Амаржаргал 37 настай 3-р багийн нутаг Яргис гэдэг газар руу явж байгаад төөрсөн байсныг 3 хүнтэй эрлийн баг сумын төвөөс 50км зайтай     Ширэнгэт гэдэг газраас  00 цагт олсон.
Мөрөн сумын иргэн Г.Батсүрэн, Д.Эрдэнэбаатар нар 19 цагийн үед Мөрөн нисэх буудлын Лакатар орохоор ланд 80 маркийн автомашинтай яваад 23:50 цагт очоогүй байна гэж иргэн Цасчихэр 99976741 дугаарын утсаар 23:50 цагт мэдэгдсэн. Эрлийг өөрсдөө зохион байгуулж 02:30 цагт олсон.

                                                                                        ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

 

Мэдээг түгээх: