Олон улсын иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэх тухай ОБЕГ-аас ирүүлсэн 11/435 тоот албан бичиг, ОБГ-ын даргын баталсан төлөвлөгөө хөтөлбөрийн хүрээнд дараах ажлуудыг зохион байгууллаа.

ОУИХ-ын өдрийг угтаж ерөнхий боловсролын 3-р сургууль, 1, 4 дүгээр цэцэрлэгийн ажилтан албан хаагч 125 хүн, ерөнхий боловсролын сургуулийн 105 сурагчдад иргэний хамгаалалтын байгууллагын тухай, гамшгийн удирдлага, гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгох нийт 6 цагийн хичээл сургалт зохион байгууллаа.

Тус өдрийг тохиолдуулан Онцгой байдлын газрын аварга шалгаруулах “Марш тактик”-ийн тэмцээн зохион байгууллаа. Тэмцээнд 6 багийн 48 тамирчин оролцож, 8 км замыг туулахдаа гүүрэн саад, гранат шидэлт, буудлага, хордсон газар орныг туулах, нэрвэгсдэд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, самбар давах төрлүүдээр өрсөлдөж 1-р байранд ГУ-х аврах ангийн салааны захирагч дэслэгч Ш.Эрдэнэбаяр ахлагчтай баг, 2-р байранд ЭХАС-ын аврагч ахлах ахлагч С.Эрдэнэбаатар ахлагчтай баг, 3-р байранд ГУ-х аврах ангийн гал сөнөөгч ахлах ахлагч Б.Ганпүрэв ахлагчтай баг тамирчид шалгарлаа.

Мөн Олон улсын иргэний хамгаалалтын өдөр, олон нийтэд тулгуурласан гамшгийн эрдслийг бууруулах үндэснийн хөтөлбөрийг сурталчилах ãàìøèã, àþóëò ¿çýãäëýýñ óðüä÷èëàí ñýðãèéëýõ àæëûã ýð÷èìæ¿¿ëýõ, ãàð÷ áîëçîøã¿é  ãàë ò¿éìðèéí òîî, õîõèðëûã áàãàñãàõ зорилгоор ОБГ-ын даргын баталсан удирдамж төлөвлөгөөний дагуу  “ГОСТ”, “ТАНСАГ” “ТЭРХ”, “ХАСУ” нийтийн худалдааны төвийн ажилчид, үйлчлүүлэгчид, ард иргэдийг хамруулан өдөрлөг арга хэмжээ зохион байгууллаа.

Ард иргэдийн гамшиг ослоос урьдчилан сэргийлэх мэдлэгийг сорьж танин мэдэхүйн “АХА” тэмцээн зохион байгуулж нийт 85 иргэн оролцсоноос Тэргүүн байранд хувиараа хөдөлмөр эрхлэгч Б.Ванчинбаатар, үсчин С.Мэндхүү нар шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.

Өдөрлөгийн арга хэмжээг орон нутгийн “АВ” телевизээр сурталчилж ард иргэдийн санал хүсэлтийг хүлээн авлаа.Өдөрлөгийн үеэр  ард иргэдэд гарын авлага материал 500 ширхэгийг тарааж, яриа таниулга хийж, автомашин болон  худалдааны төвийн чанга яригчаар олон улсын иргэний хамгаалалтын өдөр, ОНТГЭБ үндэсний хөтөлбөрийг сурталчилж, аймгийн хýìæýýíä ãàðñàí ãàë ò¿éìðèéí øàëòãààí íºõöºë, òîî õîõèðол гамшиг ослоос урьдчилан сэргийлэх анхааруулга, зөвлөмжийг ард иргэдэд чанга яригчаар хүргэлээ.