Олон улсын иргэний хамгаалалтын өдрийг тохиолдуулан Онцгой байдлын газрын аварга шалгаруулах марш тактикийн тэмцээн зохион байгууллаа. Тэмцээнд 6 багийн 48 тамирчин оролцож, 8 км замыг туулахдаа гүүрэн саад, гранат шидэлт, буудлага, хордсон газар орныг туулах, нэрвэгсдэд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, самбар давах төрлүүдээр өрсөлдөж 1-р байранд ГУ-х аврах ангийн салааны захирагч дэслэгч Ш.Эрдэнэбаяр ахлагчтай баг, 2-р байранд ЭХАС-ын аврагч ахлах ахлагч С.Эрдэнэбаатар ахлагчтай баг, 3-р байранд ГУ-х аврах ангийн гал сөнөөгч ахлах ахлагч Б.Ганпүрэв ахлагчтай баг тамирчид шалгарлаа.