Олон улсын иргэний  хамгаалалтын өдөр, Эх орончдын өдрийг тохиолдуулан Хөвсгөл аймгийн  Онцгой байдлын газрын ЭХАС-аас албан хаагчдын дунд ажил мэргэжлийн  марш тактикийн тэмцээнийг зохион явууллаа.
Уг тэмцээнд: 1. ОБГ-ын баг
                       2. ЭХАС-ын баг
                       3. ГТУА 27  дугаар ангийн 1-р салаа
                       4. ГТУА 27 дугаар ангийн 2-р салаа
                          5. ГТУА 27 дугаар ангийн 3-р салаа
                        6. ГТУА 27 дугаар ангийн 4-р салаа нийт 6 баг тамирчид гранат, химийн хорт утаа, сум, торон саад , 2м өндөртэй самбар, байр зүйн тэмдэг, хийтэй аврах завь, 77мм-н 4 хоолой гэсэн 8 төрлөөр хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс 1 дүгээр байранд: ГТУА 27 дугаар ангийн 3-р салааны баг тамирчид шалгарч шилжин явах цом, алтан медаль, 2  дугаар байранд: ЭХАС-ын баг тамирчид орж мөнгөн медаль
3 дугаар байранд: ГТУА 27 дугаар ангийн 4-р салааны баг тамирчид орж хүрэл медаль, мөнгөн шагналаар тус тус шагнагдлаа. Энэхүү тэмцээн нь Монгол цэргийн баярыг угтан Хөвсгөл цэргийн хүрээнд зохион байгуулах Марш тактикийн тэмцээний өмнөх сорилго тэмцээн болж буйгаараа онцлог юм. Онцгой байдлын газрын баг тамирчид аймгийн хэмжээнд болох марш тактикийн тэмцээнийхээ бэлтгэлд гарчээ 

        Мэдээг түгээх: