“Олон улсын иргэний хамгаалалтын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын газраас өндөр насны тэтгэвэрт гарсан ахмад дайчидтай гурван үеийн уулзалт зохион явууллаа. Уулзалтаар ахмад дайчдын түүхэн замнал, ажиллаж байсан туршлага солилцож мэдээлэл хийлээ.