“Олон улсын иргэний хамгаалалтын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу “Орхон” Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 60 оюутан сурагчдад Олон улсын иргэний хамгаалалтын өдрийн түүхэн хөгжил, Онцгой байдлын албаны танилцуулга, гал унтраах, аврах 56 дугаар ангийн техник, багаж зэвсэглэмжтэй танилцах ажлыг зохион явууллаа.