Аймгийн Засаг даргын 2016 оны А/113 тоот захирамжаар Дэлүүн, Сагсай, Цэнгэл сумдын болон Өлгий сумын 1, 3, 4-р  бүрэн дунд сургуулиудын дэргэд “Өсвөрийн аврагч” клуб байгуулж, гишүүдээр ажиллах 67 сурагчдад сургалт явуулж, тангараг өргүүлэн гэрчилгээжүүллээ. Уг ажиллагааг аймгийн Онцгой байдлын газрын дарга, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын тус аймгийн Орон нутаг хариуцсан менежер нарын хамтран баталсан удирдамжийн дагуу Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Баян-Өлгий аймгийн ОНХХ, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Цагдаагийн газаруудтай хамтран “Өсвөрийн аврагч” бүлгийн сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтаар хүүхдүүдэд болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах үйл аиллагаанд өсвөр үеийнхнийг төлөөлж оролцох, гамшгийн аюулаас өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, тусламж үзүүлэх анхан шатны мэдлэг, чадвар эзэмшүүллээ. Клубын гишүүдийг өсвөрийн аврагчийн таних тэмдэг бүхий хантааз, малгайгаар жигдрүүлэн хангах асуудлыг ДЗМОУБ-тай хамтран шийдвэрллээ. Гишүүдэд сургалт явуулахын зэрэгцээ Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцуулан, Галын аюулгүй байдлын болон аврах ажиллагааны үзүүлэх сургууль зохион байгууллаа