Олон улсын иргэний хамгаалалтын өдрийн тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу МУИС-ын Орхон аймаг дахь салбар “Орхон” сургуулийн багш ажилчдад Иргэний хамгаалалтын өдрийн түүхэн хөгжил, Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хуулиудаар танхимын сургалтыг 2016 оны 2 дугаар сарын 27-ны өдөр зохион явууллаа. Сургалтанд нийт 54 багш ажилчид хамрагдсан.