Гал унтраах, аврах “Тархалт”-ын сургуулийг тус аймгийн Номундалай цогцолбор сургууль дээр зохион байгууллаа.

Уг дадлага сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд тус сургуулийн багш, ажилчдад Галын аюулгүй байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, Галын аюулгүй байдлын тухай хууль, Гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл, норм, стандарт зэрэг сэдвүүдээр танхимын сургалтыг 2 ээлжээр нийт 156 хүнд зохион байгууллаа.

Танхимын сургалттай уялдуулан аврах, гал унтраах “Тархалт”-ын дадлага сургуулийг тус сургуулийн Урлагийн зааланд гал түймрийн цагийн байдал үүсгэн  ажиллууллав.

Энэ үеэр тус сургуулийн Гамшгаас хамгаалах төлөвлөгөөний дагуу гал унтраах бүлэг, Гал, түймэр унтраах 16 дугаар ангийн салаа ээлжийн бүрэлдэхүүнтэй хамтран объектод гал гарсан хэсэгт хамтран гал унтраах дуурайлган үзүүлэх дадлага хийв.

Мөн гал түймрийн үеийн зарлан мэдээлэх дуут дохиогоор ажиллаж тухайн үед хичээл, сургалт явагдаж байсан 6-12 дугаар ангийн 26 бүлгийн  64 багш, 764 сурагч хүүхдүүдийг аврах зам, гарцаар сургуулийн аюулгүй талбайд гаргаж шуурхай ажиллаа.

Дадлага сургуультай холбогдуулан тус сургуулийн багш, ажилтан, сурагч хүүхдүүдээр тусгайлан бэлтгэсэн талбайд гал унтраах дадлагыг хийлгэн цаашид гал унтраагуурыг хэрхэн ашиглах, галын аюулаас урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлаа хангах, хуулинд заасан үүргээ хэрхэн биелүүлэх талаар яриа таниулга хийж мэдлэг ойголтыг нь дээшлүүлж ажиллаа.

Номундалай цогцолбор сургуулийн багш, ажилчдаас цаашид гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлаа хангах зорилгоор дахин сургалт, дадлага зохион байгуулах санал, хүсэлт тавьсаны дагуу Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, дадлагыг 3 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулахаар болсон байна.

Сургуулийн үйл явцын талаар "Хонгор" телевизээр олон нийтэд хүргэн ажиллаа.