Өвөрхангай аймгийн онцгой байдлын газар, Боловсрол соёлын газар, Дэлхийн Зөн Монгол ОНХХ-тэй хамтран  Өвөрхангай аймгийн  19 сумын 25 ерөнхий боловсролын сургууль дээр “Өсвөрийн аврагч” бүлэг байгуулсан. Ерөнхий боловсролын 25 сургууль нь 15-30 хүүхдийн бүрэлдэхүүнтэй Өсвөрийн аврагч бүлгийг чиглүүлэгч багш, удирдагч багш, бүлгийн ахлагч нараар удирдуулан чиглүүлэх үүрэгтэйгээр зохион байгуулсан.  3 Байгууллагаас томилогдсон ажлын хэсэг бүлгийн үйл ажиллагаатай танилцан гишүүдийг өсвөрийн аврагчийн тангараг өргүүлж, жагсаалын бэлтгэл хийлгэсэн.  2016 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг гаргуулан ажилласан. Мөн  2016 оны 04 дүгээр сарын 20-ноос 05 дугаар сарын 01 хооронд зохион байгууллагдах  Өсвөрийн аврагч” тэмцээний  удирдамжыг Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын дарга, Дэлхийн Зөн ОУБ-ын Өвөрхангай ОНХХ, Арвайхээр ОНХХ-ийн менежерүүд, Боловсрол соёлын газрын дарга нараар батлуулан танилцуулж, тэмцээний бэлтгэл хангаж оролцохыг  үүрэг болгосон. Бүлгийн гишүүн сурагчид өөрсдөө бүлгийн ахлагч, салаан захирагч, өсвөрийн аврагч гал сөнөөгч, өсвөрийн сувилагч, өсвөрийн холбоочин, өсвөрийн сурталчилгааны ажилтан гэх мэтээр, гишүүдийнхээ хүсэл сонирхолд нь тулгуурлан ажил үүргээ хуваарилан томилгоожуулж ажиллаж байна.