Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг 7 хоног бүр шат дараатайгаар Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцуулах, аюулт үзэгдэл ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг ойлголт өгөх зорилгоор төлөвлөгөө хөтөлбөр боловсруулан ОБГ-ын даргаар батлуулж 02 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд 3-р сургуулийн Батпүрэв багштай 6а, Лхагвасүрэн багштай 6б ангийн  сурагчдад 2 цагийн сургалт зохион байгуулж албаны үйл ажиллагааг сурталчиллаа.

Сургалтаар сурагчдад “Аврагч мазаалайн зөвлөмж” цуврал хүүхэлдэйн кино,  гал унтраагуур ашиглах талаар сургалтын бичлэг үзүүлж, ОБГ-ын түүх, албаны онцлог, аюулт үзэгдэл ослоос өөрийгөө хамгаалах, урьдчилан сэргийлэх, талаар мэдлэг олголоо.

Мэдээг түгээх: