Баянхонгор, Өлзийт сумдын Ерөнхий боловсролын 6 сургууль дээр “Өсвөрийн аврагч” клубыг байгуулан тангараг өргөх ёслолын ажиллагааг энэ оны 01 сарын 08-нд зохион байгуулсан билээ.

Энэ удаа “Өсвөрийн аврагч” клубын үйл ажиллагааг жигдрүүлэх, хүүхдэд чиглэсэн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай клубын үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулах зорилгоор “Төлөвлөлтийн уулзалт”-ыг Дэлхийн Зөн Баянхонгор ОНХХ-1 байгууллагатай хамтран зохион байгууллаа.

Уг уулзалтанд аймгийн Онцгой байдлын газар, Боловсрол, соёлын газар, Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн газар, Дэлхийн Зөн Баянхонгор ОНХХ-1, Номундалай, Номгон, Эрдэнэмандал, Эрдэм, Соого-сейко ахлах сургууль, Өлзийт сумын Сайн оюут дунд сургуулийн нийт 12 чиглүүлэгч багш, нийгмийн ажилтан, мэргэжилтэнүүд оролцож 2016 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хамтарч хийлээ.

Цаашид дээрх байгууллагууд “Өсвөрийн аврагч” клубын гишүүдийг чадавхижуулах, үйл ажиллагааг идэвхижүүлэх, өргөжүүлэх, олон нийтэд хүргэх, сурталчилах, талаар томоохон ажлуудыг хамтран зохион байгуулж ажиллахаар боллоо.

Хүүхдэд чиглэсэн болзошгүй гамшиг, ослын аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр

хамтран ажиллаж байгаа байгууллагууддаа талархал илэрхийлье.