2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр БНСУ-ын Кёнги аймгийн ИТХ-ын “Хотын байгаль орчны хороо”-ны дарга Им Чэ Ху тэргүүтэй долоон хүний бүрэлдэхүүнтэй зочид төлөөлөгчид Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцаж яаралтай тусламжийн үйлчилгээнд STAREX маркийн хүн эмнэлгийн иж бүрэн тохижуулсан автомашины түлхүүрийг гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Тус ажиллагаанд аймгийн ЭМГ, Орхон сумын ЗДТГ, ОБГ-ын албан хаагчид оролцож хүндэтгэлийн жагсаалаар хүлээн авлаа. Ирэх онд БНСУ-ын Кёнги аймгийн ИТХ-аас багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн тусламж үзүүлэхээс гадна Онцгой байдлын газрын албан хаагчдыг Кёнги аймгийн гамшгаас хамгаалах сургалтын төвд боловсон хүчин бэлтгэдэг сургуульд сургах боломж байгаа сайхан мэдээг дуулгав.