Завхан аймгийн Онцгой байдлын газар нь Гамшгийн эрсдэлийг бууруулахад хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх, болзошгүй аюул осол тохиолдоход өөрийгөө хамгаалж бусдад дэмжлэг үзүүлэх чадамжтай болгох зорилгоор ДЗМОУБ-ын Завхан, Завхан-хангай, орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран Улиастай сум дахь Чандмань-Эрдэнэ лабротори сургууль, Дэвшил, Жавхлант цогцолбор, 12 жилийн 3, 4, дүгээр сургуулиудад “Өсвөрийн аврагч” 6 кулб байгуулаж 1 багш, 60 сурагчидад, сургалтыг 2016 оны 02 сарын 20, 22 –ны өдрүүдэд Гал унтраах Аврах, 43 дугаар ангийн сургалтын танхимд зохион байгуулан “ БАТЛАМЖ” гардууллаа.

Цаашид Өсвөрийн аврагч кулбыг сурталчилах, үйл ажиллагаа явуулах сургалтын танхим тохижуулах, гишүүдийг хувцсаар жигдлэх, сургалтыг тогтмол зохион байгуулах талаар төлөвлөгөө гарган ажиллаж байна.