Онцгой байдлын газрын даргын баталсан “Аюулт үзэгдэл, осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах удирдамжийн дагуу 2016 оны 02 сарын 20-21-ны өдрүүдэд ОБГ-ын болон Гал унтраах аврах, 43 дугаар ангийн албан хаагчид, ДЗМОУБ-ын Завхан-хангай орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран Улиастай сумын Жаргалант, Чигэстэй, багийн нийт 16 ажилтан хамруулан гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангуулах талаар сургалт зохион байгуулж багийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөний дагуу зарлан мэдээлийн дохиогоор цуглуулж цагийн байдал өгч Гал унтраах тархалтын сургууль хийж Улиастай сумын Жаргалант, Чигэстэй, багийн 1702 айл өрхөөс 814 айл өрхийг хамруулан Галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг зохион байгуулаж. ДЗОУБ-ын Завхан Хангай орон нутгийн хөгжлийн хөтөлбөрөөс 600 ширхэг гарын авлага бэлтгэн ард иргэдэд тараан үзлэгээр илэрсэн зөрчил дутагдлын талаар “Шинэ Завхан” телевизээр 10 минутын бичлэг хийлгэж орон нутгийн мэдээллийн хэрэгслээр ард иргэдэд сурталчилан ажиллаа.