Хөвсгөл аймгийн Их-Уул сумын төвөөс баруун хойд зүгт 20 км зайтай  Шивээ 1 дүгээр багийн нутаг Бэрхэд өвөлжиж буй малчин У.Батжаргалын хотонд 1 бяруу үхсэн. Улсын мал эмнэлэг, ариун цэвэрийн төв лабораторийн 31 дүгээр тоот шинжилгээгээр халдварт галзуу өвчин болох нь тогтоогдсон . Голомтын бүсэд: Айл өрх 10, хүн-37, адуу-225, үхэр-364, хонь-3173, ямаа-2195 нийт 5957 мал байв. Малын удмын сан, Эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.3 дэхь заалт, Нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-ын а, 29.16-ын б дэхь заалт, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.6 дэхь заалтыг тус тус үндэслэн Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Засаг даргын А-19 захирамж гарч ойр орчмын 5 км зайд  2016 оны 02 дугаар сарын 12-26-ны өдрийг хүртэлх хугацаанд  хорио цэрийн дэглэм тогтоож хяналт тавин ажиллаж байна.
Мөн Баянзүрх сумын Тоом 3 дугаар багийн нутаг Логшийн шар зүрх гэдэг газар малчин Н.Энхтайваны нохой үхсэн тул нохойноос дээж авч Улсын төв  лабораторит явуулснаар галзуу өвчинөөр үхсэн нь нотлогдсон. Сумын Засаг даргын дугаар А\21 захирамж гарч 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 14 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоосон. Өвчний голомт, хамгаалалтын бүсэд 6 хүний бүрэлдэхүүнтэй Шуурхай бүлэг ажиллаж байна. 


Мэдээг түгээх: