Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу Онцгой байдлын албан хаагчдын дунд Марш тактикийн тэмцээнийг 2016 оны 02 дугаар сарын 29-ны өдөр зохион явуулна. Энэхүү удирдамжийн дагуу Марш тактикийн тэмцээний техникийн зөвлөгөөн болж Онцгой байдлын газрын албан хаагчид бэлтгэлдээ гарлаа.   Уг тэмцээний  зорилго нь Онцгой байдлын газрын хаагчдын мэргэжлийн ур чадвар, тэсвэр тэвчээр, авхаалж самбаа, сэтгэл зүйн бэлтгэлийг хангах, аврах ажиллагааны болон гал түймэр унтраах багаж хэрэгсэл дээр ажиллах, аврах ажиллагааны арга техникийг эзэмших, албан хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэхэд оршино.

 

Мэдээг түгээх: