Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, Цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Худалдаа үйлчилгээний хэлтсүүд хамтран Сар шинийн баярын өдрүүдэд дүүргийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж ажиллалаа. Тус арга хэмжээний үеэр иргэд, аж ахуйн нэгж байгууллагад 1500 ширхэг гарын авлага, сэрэмжлүүлэг тарааж ажиллалаа.