Орхон аймгийн Онцгой байдлын газрын даргын баталсан “Офицер бүрэлдэхүүний зөвлөгөөн” удирдамжийн дагуу газрын офицер бие бүрэлдэхүүний зөвлөгөөнийг 2016 оны 02 дугаар сарын 14-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны гэрээт гал унтраах, аврах 58 дугаар ангийн “Соёмбо” тасалгаанд зохион явуулж байна. Зөвлөгөөн, сургалтанд офицер бүрэлдэхүүний манлайлалыг дээшлүүлэхэд анхаарах зарим асуудал, албан бичиг боловсруулалт, компьютор праграмм хангамжийг албан ажилд ашиглах нь, байр зүйн зураг ашиглах зураг дээр ажиллах аргачлал, Онцгой байдлын албаны томъёолсон тэмдэг, гал унтраах хүн, хүч хэрэгслийн тооцоолол хийх, обектын онцлог галын болон шатлагын ачаалал тооцох, гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг боловсронгуй болгох, түншлэлийн зарчмаар хамтран ажиллах арга барил, ОБЕГ-ын даргын 2013 оны 12 дугаар тушаал, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн хөтлөвөл зохих бичиг баримтын боловсруулалт, хорт хий утаанаас хамгаалах багны төрөл, ажиллах зарчим, багтай ажиллах үеийн тооцоо хийх аргачлал, гал унтраах байлдааны тархалт хийх, аврах олсоор төрөл бүрийн уяа зангидах зэрэг сэдвүүдээр танхимын болон дадлага сургуулийг зохион явуулж байна.