Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор уулнаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулилтыг зохион байгуулж явууллаа. Дээрх дадлага сургуульд "Уулын спортын мастер" Сүхээ мэргэжлийн заавар зөвлөмж өгч ажилласан.