Монгол Улсын Засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарласантай холбогдуулан төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэн ажиллах яам, агентлагийн хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах хүрээнд Монгол Улсын Засгийн газраас олон ажлыг зохион байгуулах юм.

Энэ хүрээнд Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд өнгөрсөн амралтын өдрүүдэд спортоор өрсөлдлөө.

DSC_0638

Тэмцээний нээлтийн ажиллагаанд Шадар сайд Ц.Оюунбаатар оролцсон.

DSC_0628

Тэмцээнд Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Худалдан авах ажиллагааны газар, Стандартчилал хэмжил зүйн газар, Оюуны өмчийн газар, нийт 7 багийн 130 гаруй тамирчид оролцлоо.

Тэмцээн сагсан бөмбөг, гар бөмбөг гэсэн спортын 2 төрлөөр өрсөлдөж нийт дүнгээр Онцгой байдлын ерөнхий газар түрүүлж цомны эзэд болсон байна.

DSC_0669