2016 оны 1-р сарын 19-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал 1-р багийн нутаг буюу сумын төвд 6 айлын нийтийн орон сууцанд 17 цагийн орчим гал гарч, иргэн Х-гийн эзэнгүй байсан 8х4 харьцаатай бетонон ханатай, модон таазтай 2 өрөө байр эд хогшлын хамт шатаж байсныг Онцгой байдлын газраас Тариалан сумын АГУ-х 46-р ангийн байрны засварын ажил хийж байсан ОБГ-ын ТТТ-ийн инженер онцгой байдлын ахмад О.Батсайханаар ахлуулсан нийт 9 албан хаагч, орон нутгаас сумын Тамгын газрын дарга Д.Баасанбатаар ахлуулсан 50 хүн, 2 автомашинтай ажиллаж 19:50 цагт галыг бүрэн унтрааж, 5 айлын иргэдийн амь нас, байр орон сууц, эд хөрөнгийг авран хамгаалсан байна.

         2016 оны 1-р сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын иргэн Болортуяа 98335357 дугаарын утсаар аймгийн Онцгой байдлын газрын 7038101 утсанд 15:31 цагт Тариалан сумаас зүүн зүгт 30 орчим км зайтай 2 гадаадын иргэн явж байгаад машин нь эвдэрсэн, осгож болзошгүй гэсэн мэдээ өгсөн. Уг мэдээллийн дагуу Тариалан суманд ажиллаж байсан ОБГ-ын ТТТ-ийн инженер онцгой байдлын ахмад О.Батсайханаар ахлуулсан нийт 3 алба хаагч 22-93 ХӨА улсын дугаартай Nissan Patrol загварын автомашинтай 16:03 минутанд дуудлагын газар руу явсан. 17:50 минутанд Улаанбаатар хотоос Оросын холбооны улс руу FIAT Ducat 290 загварын VD499163 улсын дугаартай аялалын зориулалттай автомашинтай Рами Суффайм 35 настай эрэгтэй Палестин улсын иргэн, Жизем Гэм 31 настай эмэгтэй Швецарь улсын иргэн нарыг Тариалан сумаас зүүн зүгт 40 орчим км зайтай Таван толгой 3-р багийн нутаг Намнангийн ар гэдэг газарт машин нь эвдэрсэн байсныг эсэн мэнд олж, тус улсын иргэдийн амь насыг аварсан байна. Эдгээр иргэд аялалын тусгай визтэй бөгөөд автомашинаар БНХАУ-аас Монгол улс, ОХУ-ыг дайран Швед улсыг зорьж яваа аж.