Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А\347 дугаар тушаал, 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 2\40 тоот албан бичиг, Онцгой байдлын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн баталсан удирдамжийн дагуу бие бүрэлдэхүүний 2016 оны хичээлийн жилийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулан Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын даргаар батлуулж,шинэ хичээлийн жилийн нээлтийн арга хэмжээг 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр нийт албан хаагчдыг хамруулан зохион байгууллаа.