Хөвсгөл аймгийн онцгой комиссын хурлаас гарсан шийдвэрийн дагуу 2016 оны 01-р сарын 08-нд Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх анхааруулах тэмдэг тэмдэглэгээг тавих, Хөвсгөл нуурын мөсний зузаанд хэмжилт хийх ажлаар ЭХАС-ын дарга онцгой байдлын ахлах дэслэгч Н.Мягмарсүрэн, аврагч онцгой байдлын дэд ахлагч Д.Очгэрэл, МХГ-ын авто тээвэр, өргөх механизм, усан замын хяналтын улсын хяналтын байцаагч Ж.Ганбат, Хатгал тосгоны байгаль орчны байцаагч Батбаяр, Хатгал тосгоны цагдаа Отгондаваа,Тусгай хамгаалалттай газрын мэргэжилтэн Цогтэрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Доод модот булан, Мэргэний үзүүр, Өвөр давхар, Ар давхар, Сомо хад зэрэг 6н газар мөсний зузаанд хэмжилт  хийж дундажаар 40см зузаантай хөлдсөнийг тогтоон ажилалаа.