Онцгой байдлын ерөнхий газрын даргын зөвлөлийн хурал 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хуралдаж Орхон аймгийн Онцгой байдлын газрын даргын зөвлөлийн гишүүдтэй цахим хурал хийлээ. Хурлаар 2015 онд зохион явуулсан ажил, ололттой тал, дутагдалтай зүйлийн талаар мэргэжлийн заавар зөвлөгөөг өгч, 2016 онд зохион явуулах ажил, Орхон аймагт зохион явуулах Олон улсын "Говийн баавгай" үзүүлэх сургуульд шаардлагатай бэлтгэл ажлуудыг хангаж ажиллах үүрэг даалгавар өглөө.