ОБЕГ-ын даргын 2015 оны А\347 тоот тушаалаар онцгой байдлын албаны 2016 оны сургуулийн жилийн нээлтийн арга хэмжээг зохион явуулах тухай удирдамж батлагдсантай холбогдуулан Онцгой байдлын газрын даргын 2016 оны .......... тоот тушаал гаргаж бие бүрэлдэхүүнд зохион явуулах сургалтын хөтөлбөрийг нийт бие бүрэлдэхүүний, офицер, ахлагч, жолооч, дуудлага хүлээн авагч, аврагч гал сөнөөгч, аврах бүлгийн аврагч, улсын нөөцийн салбарын энгийн ажилчид болон харуул хамгаалалтын ажилчид гэсэн төрлүүдээр  боловсруулан газрын офицер бүрэлдэхүүнд хичээлийн сэдвүүдийг хуваарилан томилгоожуулсан. 

Сургуулийн жилийн нээлтийн арга хэмжээг зохион явуулах хөтөлбөр төлөвлөгөө гарган газрын даргаар батлуулан аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга В.Сумъяасүхэд урилга хүргүүлэн сургуулийн нээлтийн арга хэмжээнд оролцуулан “Суралцахуйн ухаан” сэдвээр бие бүрэлдэхүүнд сургалт зохион байгуулсан.  

Сургуулийн жилийн нээлтэнд алба хаагчдын хууль эрх зүйн мэдлэгийн төвшин тогтоох, цаашид сургалтыг чанартай зохион явуулах зорилгоор 20 асуулт бүхий хууль эрх зүйн тест боловсруулан  шүүлэг авч дүнг нэгтгэн газрын дарга болон гал унтраах ангийн захирагч нарт танилцуулсан. 

Хөтөлбөрийн дагуу Онцгой байдлын газрын “Соёмбо” тасалгаанд байрлах морин хуурийг аймгийн Уурхайчин соёлын ордны морин хуурч соёлын тэргүүний ажилтан Энхболдыг урьж оролцуулан хөглүүлэн хүндэтгэлийн хоргонд байрлуулсан. 

Мөн орон нутгийн Номин телевизтэй хамтран алба хаагчдын дунд мэргэжлийн болон оюун ухааныг сорих асуулт хариулт асуулт буюу “АХА” тэмцээнийг тэмцээнийг зохион байгуулж түрүүлсэн алба хаагчдад дурсгалын зүйл өргөмжлөл гардуулан өгсөн.