2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 2016 оны сургуулийн нээлтийн ажиллагаа явуулах тухай хөтөлбөр боловсруулан батлуулж, түүний мөрөөр дараах ажлуудыг хийж гүйцэтгэв. Үүнд:

                   1.Нийт бие бүрэлдэхүүнийг өглөөний 07:00 цагаас “Яаралтай цуглар” дохиогоор цуглуулж, жагсаалын үзлэг явуулан бэлтгэл бэлэн байдлыг шалгав.

                   2.Сургуулийн жилийн нээлтийг Төрийн дуулалаар эхлүүлж, бие бүрэлдэхүүнд Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/347 дугаар тушаал, батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөг танилцуулан, сургуулийн жилийн зорилт, цаашдын чиглэлийн талаар мэдээлэл хийлээ.

                   3.Онцгой байдлын ерөнхий газрын дэд даргын Онцгой байдлын албаны нийт бие бүрэлдэхүүнд хандаж хэлсэн үг, мэндчилгээг бие бүрэлдэхүүнд сонсгов.

                   4.Сургуулийн нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга Х.Дармен болон хамтран ажилладаг байгууллагууд болон гавъяаны амралтанд гарсан ахмадуудын төлөөллүүдийг оролцуулав. Гавъяаны амралтанд гарсан ахмадуудын туршлагаас хуваалцав.

                   5.Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг татан оролцуулж сургуулийн жилийн зорилт, цаашдын чиглэлийн талаар ярилцлага хийж, ард иргэдэд албаа сурталчлав.

                   6.Албан хаагчдад төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу сургалт явуулав.

                   7.15:00 цагаас 20:00 цагийн хооронд Онцгой байдлын газрын салаа бүлгүүдийн дунд гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннисний төрлөөр бооцоот тэмцээн зохион байгуулан явуулж, эхний 1, 2 дугаар байр эзэлсэн баг, тамирчдад Онцгой байдлын газрын даргын Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулан ажиллав