Гал унтраах, аврах 56-р дугаар ангийн салаан захирагч онцгой байдлын дэслэгч Ш. Пүрэвтулга захирагчтай 1-р дүгээр салааны алба хаагч нартай хамтран Орхон аймаг дахь "Хаан бууз" хоолны газрын нийт 20 ажилтанд  Галын аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, ажлын байрны галын аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар танхимын сургалт зохион явуулж, Гал унтраагуулын ажиллах зарчим марк төрлөөр сургалт дадлага зохион явуулав. Сургалтанд тус газраас 20 ажилчид, гал унтраах ангиас 16 алба хаагч хамрагдсан.