Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015  оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/347 дугаар тушаал, Сургуулийн жилийн нээлтийг зохион байгуулах тухай 2/40 дүгээр албан бичиг, Онцгой байдлын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/02 дугаар тушаалыг хэрэгжүүлж 2016 оны сургуулийн жилийн нээлт зохион байгуулах удирдамж, хөтөлбөрийн  дагуу нээлтийн үйл ажиллагааг 2016 оны 01 дүгээр  сарын  15-ны өдөр аймгийн Засаг даргын хурлын танхимд зохион байгууллаа. Нээлтэнд ЗДТГ, ОБГ, гамшгаас хамгаалах албад Мерси кор, Улаан загалмайн хорооны дарга удирдлагууд газрын нийт бие бүрэлдэхүүн оролцлоо.

2016 оны Сургуулийн жилийн нээлтийг морин хуурийн аялуугаар эхлүүлж аймгийн Засаг даргын орлогч М.Батжаргал нээж үг хэллээ. Мөн тус үйл ажиллагаанд ОБГ-ын дарга онцгой байдлын хошууч Д.Наранбаатар, орлогч, УСТ-ийн дарга онцгой байдлын дэд хурандаа Д.Эрдэнэбаатар, Цэргийн штабын дарга дэд хурандаа Ц.Буянтогтох, УЦУОШАлбаны хэлтсийн дарга С.Мягмаржаргал, ОБГ-ын ахмадын зөвлөлийн дарга Ш.Отгондулам, Дэлхийн зөн Монгол олон улсын байгуулллагын ОНХХ-ийн зохицуулагч Мөнхтүвшин нар сургалт, мэдээлэл хийж 2016 онд  хамтран ажиллах  чиглэлээ тодорхойллоо.

Мөн сургуулийн жил эхэлж буйтай холбогдуулан Онцгой байдлын газрын аварга шалгаруулах "Гар бөмбөг" ийн тэмцээн зохион байгуулж тэргүүн байранд ахлах дэслэгч П.Амгаланбаатар ахлагчтай баг, дэд байранд ахлагч П.Шижирбаатар  ахлагчтай  баг тус тус шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа.