Гамшгаас хамгаалах сургалтыг удирдах албан тушаалтаны, иж бүрэн, команд штабын, мэргэжлийн ангийн, ажилтны, оюутан сурагчдын, ард иргэдийн  ангилал тус бүрээр аймгийн хэмжээнд нийт 179 удаа 501 цагийн танхимын болон дадлагын сургалтуудыг зохион байгуулж 18587 хүнийг  хамруулж гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх, гамшигтай тэмцэх мэдлэг дадлага олголоо.