Онцгой байдлын газраас аймгийн төв, сумдад үйл ажиллагаа явуулж буй “Петровис”, “Тэс петролиум” шатахуун түгээх станцын 25 ажилтанд  Газар хөдлөлт, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, Гал түймрийн аюулын үед гамшгаас хамгаалах төлөвлөгөөний дагуу ажиллах дадлага сургууль хийж ажилтан албан хаагчдыг нүүлгэн шилжүүлэх, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл ашиглан гал түймрийг унтраах  сэдвээр 6 цагийн сургалт зохион байгууллаа.