Нөөцийн өвс, тэжээлийг үнэгүй олгоно
Улсын Онцгой комиссын Шуурхай бүлэг манай аймагт ажиллаж байна. Өчигдөр орой бүрэлдэхүүн Мөрөн суманд ирж аймгийн Онцгой комисс хуралдлаа. Хурлаар өвөлжилтийн байдлын талаар мэдээлэл хийж, хэд хэдэн хөрөнгө мөнгө шаардлагатай асуудлыг тавьж шийдвэрлүүллээ.Тухайлбал сум дундын фондод нөөцийн өвс тэжээл хүргэх зардал, тарваган тахал өвчний үед гарсан зардал, Онцгой байдлын албаны машин, эмнэлэгийн машин зэрэг асуудлыг шийдвэрлэв. Одоо нөөцөд байгаа өвс тэжээлийг малчдад үнэгүй олгохоор боллоо. Тахалын үед гарсан зардлын асуудал хасагдсан гэхдээ дахин тавьж шийдвэрлүүлэх хэрэгтэйг хэллээ. Улсын Онцгой комиссоос аймгийн Онцгой комисст өвс тэжээл хүргэх тээврийн зардал, бусад зардалд зориулж 40 сая төгрөг шийдвэрлэв.


Мэдээг түгээх: