Шинэ жилийн байяр амралтын үеэр пиротехникийн хэрэгсэл /салют/-ийн хэрэглээ нэмэгдэж, хэрэглэх зааврыг зөрчсөний улмаас иргэд, ялангуяа бага насны хүүхэд бэртэж гэмтэх, гал түймэр гарах зэрэг аюул эрсдэл нэмэгддэг тул үүнээс урьдчилэн сэргийлж аймгийн 19 сум, 34 албан газар аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд Онцгой байдлын газрын даргын 2015 оны "Урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай" 34/351 тоот албан бичгийг гарган хүргүүлсэн. Мөн пиротехникийн хэрэгсэл /салют/ худалдан борлуулдаг 2 зах, 6 ресторанд хяналт шалгалт хийж пиротехникийн хэрэгсэл /салют/-г зарж борлуулахгүй, ашиглахгүй байх талаар заавар зөвлөмж өгч, санамж сэрэмжлүүлгийн материал 100 ширхэгийг тарааж иргэдэд ухуулга сурталчилгаа хийж ажиллалаа.