Аймгийн Онцгой байдлын газраас шинэ жилийн баяр болж буйтай холбогдуулан олон нийтийн аюулгүй байдлыг хангах, иргэдийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, зөвшөөрөлгүй динамит, салют худалдан борлуулах үйл ажиллагааг таслан зогсоох, баярын арга хэмжээг зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэх зорилгоор “Шинэ жил” нэгдсэн арга хэмжээг 2015 оны 12-р сарын 14-25-ныг хүртэл хугацаанд зохион байгуулж байна.

Энэ хугацаанд ОБГ-ын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, салаа бүлгийн дарга нар шинэ жил тэмдэглэх ажиллагааг зохион байгуулж буй үзвэр үйлчилгээ, баар, ресторануудын аюулгүй байдалд үзлэг шалгалт хийж заавар зөвлөгөө өгч, санамж боршур тарааж, худалдааны байгууллагуудаар хууль бусаар зөвшөөрөлгүй зарагдаж байгаа салют,  пиротехникийн хэрэгсэлд хяналт шалгалт хийж байна.