Хөвсгөл аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар  2015 оны 12 дугаар сарын 4-ний өдөр буюу Санхүү, эдийн засагчдын баярын өдрөөр “Санхүүгийн зөрчилгүй байгууллага” Хүндэт өргөмжлөлийг Онцгой байдлын газрын хамт олонд гардуулж өглөө.

          Уг шагналыг олгохдоо “Хөвсгөл аймгийн төсөв,санхүү,эдийн засаг, бүртгэлийг сайжруулах үйл хэрэгт мэргэжлийн өндөр ур чадвар гарган ажиллаж “Санхүүгийн зөрчилгүй байгууллага” шалгаруулах болзолыг хангаж 2014 оны ажлын үр дүнгээр нэгдүгээр байр эзэлсэнд талархан хүндэт өргөмжлөл хадгалуулав” гэжээ.Тус байгууллагын хамт олон 2013, 2014 оны  аймгийн, 2014 оны ОБАЭБ-ын шилдэг хамт олон юм.