Онцгой байдлын газар нь албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, гэр бүлийн гишүүдийн хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах зорилгоор жил бүр гэр бүлийн дунд олон төрөлтийн тэмцээнийг зохион байгуулан явуулдаг уламжлалтай билээ. 2015 оны тэмцээнийг 12 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд Ахмадын зөвлөл, Захиргаа аж ахуй, Улсын нөөцийн салбар, Гал унтраах аврах 52 дугаар ангийн 1, 2, 3, 4 дүгээр салаа, Эрэн хайх, аврах ангийн 1,2 дугаар баг, нийт 9 багийн 144 тамирчин / волейбол эрэгтэй, эмэгтэй, дарц, олс таталт, буухиа / гэсэн төрлүүдээр хурд хүч, авхаалж самбайгаа сорин өрсөлдөж багийн дүнгээр 1 байрыг дэслэгч Б.Батхүү ахлагчтай 4 салааны баг шилжин явах цом, алтан медаль, Өргөмжлөл, мөнгөн шагнал, 2 дугаар байрыг дэд хурандаа Г.Нармандах ахлагчтай Захиргаа аж ахуйн баг, мөнгөн медаль, Өргөмжлөл, мөнгөн шагнал, 3 дугаар байрыг Эрэн хайх, аврах ангийн захирагч, ахлах дэслэгч Ц.Даваацэрэн ахлагчтай 1 дүгээр баг хүрэл медаль, Өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнагдсан байна.