Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтарч сумдын бүртгэлийн ажилтнуудыг хамруулан Сайхан суманд “Улсын бүртгэлийн хэлтсийн албан хаагчдын гэмт хэрэг, гамшиг осол, гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, үзүүлэх сургууль ”-ийг зохион байгууллаа. Үзүүлэх сургуулиар улсын бүртгэлийн албан хаагч нарт   “Ажлын байрны галын аюулгүй байдал”, “Газар хөдлөлтийн аюул, түүнээс урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон бусдыг аврах” сэдвээр 27 хүнийг 2 цагийн сургалт 1 цагийн дадлагад хамрууллаа.