Булган сумын албан байгуулагуудын түймрийн дайчилгааны  1, 2 –р ээлжийн бүрэлдэхүүний хувийн болон албаны бэлэн байдлыг 04 сарын 30-ны өдөр шалгаж  бүртгэн “Ой хээрийн түймэр унтраах арга зүй, аюулгүй байдал, унтраах үйл ажиллагаанд хэрэглэгдэх багаж зэвсэглэмжүүд”, “Обьектийн гал түймрийн шалтгаан, урьдчилан сэргийлэх арга хэмжээ” сэдвээр 2 удаа, 4 цаг,  165 хүнд сургалт хийж, цэнгэлдэх хүрээлэнд ой хээрийн түймэр унтраах багаж зэвсэглэмжээр унтраах дадлага сургууль хийлээ.