2015 оны 11 сарын 16-аас 20-ны өдрүүдэд аймгийн Нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх 2015 оны үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу тус аймгийн Баацагаан, Жинст сумдад гамшгаас хамгаалах Иж бүрэн, Команд штаб-ын сургуульд тус тус зохион байгуулж явуулсан билээ.

Энэ үеэр дээрх сумдын 200 өрхөд хууль эрх зүй, болзошгүй аюул, осол, ахуйн гал түймэр, эрүүл ахуй, аюулгүй байдлын талаарх бидний өдөр тутамдаа мөрдлөг болговол зохих “Өрхийн эрсдлийн үнэлгээ”-ний энгийн 20 асуумжийг боловсруулан туршин шалгах зорилгоор уг үнэлгээг хийв.

Үнэлгээгээр Баацагаан сумын 69 өрхийн 36 өрх буюу 52,1% эрсдэл өндөр, 23 өрх буюу 33,3 % нь дунд зэргийн эрсдэлтэй, 10 өрх буюу 14,4 % эрсдэл бага, Жинст сумын 131 өрхийн 61 буюу 46,5% нь эрсдэл өндөр, 59 өрх буюу 45,2 % нь дунд зэргийн эрсдэлтэй, 11 өрх буюу 8,3% нь эрсдэл бага гэсэн үзүүлэлт гарсан байна.

Цаашид энэхүү үнэлгээний асуумжаар “Өрхийн эрсдлийн үнэлгээ”-г иргэд өөрсдөө өрхийн түвшинд эрсдлээ тодорхойлж аюулгүй байдлаа хангах бүрэн боломжтой боллоо.

Дээрх “Өрхийн эрсдлийн үнэлгээ”-ний катлог дээр Дэлхийн Зөн Баянхонгор ОУлсын байгууллагатай хамтран ажиллаж байгаа ба тус байгууллагын санхүүжилтээр хэвлэн зорилтод айл өрхүүдэд энэ оны 12-р сараас эхлэн хүргэгдэх болно.

ХАМТДАА ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИНОО БҮРДҮҮЛЦГЭЭЕ...