Онцгой байдлын газрын аврах, Гал унтраах 56 дугаар ангийн 1 дүгээр салаа дарга, онцгой байдлын дэслэгч О.Батэрдэнэ "Умбайн шим" ХХК-ны  “Эрдэнэт” буудлын ажилчидад гал түймэр гамшиг ослын тухай ойлголт. Гал унтраах анхан шатны багаж зэвсэглэмж гал унтраагуулын ажиллах зарчим марк, төрөл сэдвээр 2 цагийн танхимын сургалт, 1 цагийн тактикийн дадлага сургуулийг зохион явуулсан.  Сургалтанд тус байгууллагын 25 ажилчид, галын бүлгэмийн гишүүд хамрагдсан.