Аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу Баацагаан, Жинст сумдад гамшгаас хамгаалах “Иж бүрэн”,”Команд штаб”-ын сургуулийг 2015 оны 11-р сарын 16-аас 20-ны өдрүүдэд зохион байгуулж явууллаа.

Сургуулийн танхимын сургалтыг сумдын гамшгаас хамгаалах штаб, ерөнхий зориулалттай мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд 16 цагийн багтаамжтай явуулж нийт 225 албан тушаалтан хамрагдсан.

Мөн энэ үеэр дээрх сумдын Ерөнхий боловсролын сургуулийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг туршин шалгах зорилгоор газар хөдлөлтийн гамшгийн үеийн зарлан мэдээлэх дуут дохиогоор ажиллуулсан ба нийт 350 орчим багш, сурагч, ажилтан албан хаагчид хамрагдсан байна.

Сумдын гамшгаас хамгаалах хамгааалах штабын бүрэлдэхүүнд газар хөдлөлт, зудын гамшиг, цасан болон шороон шуурга, хүн, малын гоц халдварт өвчинөөр цагийн байдал үүсгэн ажиллуулж холбогдох үзүүлэх дадлага сургуулийг газар хөдлөлтийн гамшгийн үеийн эрэн хайх, аврах ажиллагаа, хүн, амьтаны гоц халдварт тарваган тахал өвчний үеийн Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа зэргээр  тус тус зохион байгуулж холбогдох заавар зөвлөмжийг өгч үнэлэлт дүгнэлт өгч ажилласан.