Аймгийн "Хөгжил" политехник коллежийн багш ажилчдын "Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа" сэдэвт сургалтанд оролцож Гамшгаас хамгаалах төлөвлөгөө, Галын аюулгүй байдлын тухай, Гал унтраагуурыг ашиглах сэдвүүдээр сургалт зохион байгууллаа. Энэхүү сургалтын зорилго нь болзошгүй гамшиг, осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангуулах, гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдлыг хангахад оршино.