Гамшгаас хамгаалах талаар бодлого төрөөс баримтлах бодлого, "Гамшгаас хамгаалах тухай", "Галын аюулгүй байдлын тухай" хууль тогтоомжийг сурталчлах, галын аюулгүй байдлын норм стандарт дүрэм журмын хэрэгжилтийг хангуулах замаар иргэдийг аюулгүй амьдрах аргад сургаж, дадлагажуулах зорилгоор 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр аймгийн Прокурорын газарт галын аюулгүй байдал, цахилгааны болон холбооны шугам сүлжээний байрлал галын аюулгүй байдал хангасан эсэд Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч а/д Б. Ганзориг хяналт шалгалт хийж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөмж өглөө. Мөн "Галын аюулгүй байдал, гал түймэр гарахаас урьдчилан сэргийлэх" сэдвээр 2 цаг танхимын, 2 цаг дадлага, нийт 4 цагийн сургалтыг зохион байгууллаа.