Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, офицер бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, удирдахуйн мэдлэг олгох зорилгооор 2015 оны 09 дүгээр сарын 9,10-ны өдрүүдэд Дэлхийн Зөн Олон Улсын Байгууллагын Ховд орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн газрын санхүүжүүлэлтээр Онцгой байдлын газрын 25 офицер бүрэлдэхүүнд “Гамшгийн удирдлага”-ын чиглэлээр чадавхижуулах ахисан түвшний сургалт зохион байгууллаа. Сургалтыг Гамшгаас хамгаалах менежментийн онол, Гамшгийн үеийн удирдлага зохион байгуулалт, Гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийг удирдлага зохион байгуулалтаар хангах ажиллагаа, Цагийн менежмент,  Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дайчлах, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг удирдлага зохион байгуулалтаар хангах, Гамшгийн голомтонд эрэн хайх, аврах ажиллагааны үеийн удирдлага зохион байгуулалт, Уснаас эрэн хайх, аврах ажиллагааны бэлтгэл бэлэн байдал, удирдлага зохион байгуулалт,  Гамшгийн нөхцөл байдлын  талаар мэдээлэл цуглуулах, мэдээлэл боловсруулалт, үнэлгээ хийх, дүгнэлт гаргах, Гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, Ард иргэдэд гамшгаас хамгаалах арга хэмжээг сурталчилах, сургалт сурталчилгааг зохион байгуулах, Суралцагч байгууллага бол тасралтгүй үргэлжлүүлэн хөгжих арга зам, Гүйцэтгэлийн менежментийн удирдлага гэсэн сэдвүүдээр сургалтыг зохион байгуулсан.  Мөн сургалтанд оролцогчдын дунд аврах ажиллагаа, буухиа, олс таталт гэсэн  3 төрлийн тэмцээн зохион явуулж, түрүүлсэн, удаалсан, гутгаар байранд шалгарсан багуудыг Дэлхийн Зөн Олон Улсын Байгууллагын Ховд орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн гарын бэлгээр шагнаж урамшууллаа.

Мэдээг түгээх: