2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Гал унтраах, аврах 43 дугаар ангийн сургалтын танхимд 50 гаруй ар гэрийн төлөөлөлийг оролцуулан ар гэрийн уулзалт зөвөлгөөнийг зохион явуулсан.

            Зөвөлгөөний үеэр онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хэмжээнд шинээр батлагдан мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, дүрэм журмуудыг сурталчилан таниулахын зэрэгцээ албаны онцлог, гарч байгаа гамшиг ослын нөхцөл байдал, албан үүрэг гүйцэтгэх, ажлын нөхцөл, цалин хангамж, ар гэрийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар мэдээлэл хийж санал хүсэлтийг нь авч зохих шийдвэрүүдийг гаргаж ажиллаа.

Онцгой албаны хэмжээнд ашиглагдаж байгаа машин техник, 50 гаруй нэр төрлийн гал унтраах болон аврах үйл ажиллагааны  багаж зэвсгэлэмж тоног төхөөрөмжийг нэг бүрчлэн танилцуулан үүрэг зориулалтын талаар танилцуулаа.