Орон нутагт тохиолдож байгаа гамшгийн эрсдэлийг бууруулах, Сумын мэргэжлийн ангийн гамшигтай тэмцэх чадавхийг нэмэгдүүлэх, Өсвөрийн аврагч клубын үйл ажиллагааг эрчимжүүлэх, гамшгаас урьдчилан сэргийлэх, аюулгүй орчинд амьдрах арга ухаанд сургах зорилгоор Дэлхийн зөн Ховд орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн газартай хамтарсан "Гамшгаас хамгаалах бүсчилсэн" сургалтын хөтөлбөр төлөвлөгөөний дагуу 2015 оны 11 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд 1 дүгээр бүсийн сургалтыг Дөргөн суманд зохион байгууллаа. Сургалтанд Буянт, Ховд, Эрдэнэбүрэн, Дөргөн сумдын ЗДТГазрын дарга, мэргэжлийн ангийн дарга, мэргэжлийн ангийн аврагчид, Ерөнхий боловсролын сургуулийн "Өсвөрийн аврагч" клубын гишүүн сурагчид нийт 40 хүн оролцож, 2 өдрийн 10 цагийн танхимын сургалт, 2 цагийн аврах ажиллагааны болон гал унтраах дадлага сургуулийг зохион байгуулсан.