Онцгой байдлын газрын 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсны дагуу 2015 оны 11 дүгээр сарын 11, 12, 13-ны өдрүүдэд тус аймгийн Өлгий суманд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг зохион байгуулан явууллаа. Өлгий сумын Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн, сумын Онцгой комисс, байгууллагуудын удирдах бүрэлдэхүүнүүд болох 120 хүнд 10 цагийн сургалт явууллаа. Мөн газар хөдлөлт, цас зуд, гал түймэр, үер усны аюул болсон үед хэрхэн ажиллах талаар танхимын дадлагаар 4 цагийн байдал дээр ажиллуулж шийдвэрийн төсөл, Засаг даргын захирамж гаргуулан ажиллуулж дадлагажуулав. Мөн сумын мэргэжлийн ангийн аврах бүлгийг, Онцгой байдлын газрын аврах бүлгийн даргын хамт аюул ослын болон гал түймрийн үед хэрхэн ажиллах талаар дадлага сургуулийг биетээр хийж дадлагажав.