Аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу тус аймгийн Баруунтуруун, Малчин, Цагаанхайрхан, Хяргас, Өндөрхангай, Зүүнговь, Зүүнхангай зэрэг сумдад 2015 оны 11 дүгээр сарын 11-15-ны өдрүүдэд гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулж явууллаа. Дээрх бэлэн байдлын үзлэгийн үеэр сумдын гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн томилгоот бие бүрэлдэхүүнд "Гамшгаас урьдчилан сэргийлэх" нь сэдэвт 14 цагийн танхимын сургалтыг зохион байгуулсан.