Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын “Булган хангай нутгийн хөгжлийн хөтөлбөр”, “Булган орон нутгийн хөгжлийн хөтөлбөр”-тэй хамтран 16 сум 1 тосгоны ЕБС-ийн нийгмийн ажилтны гамшгаас хамгаалах мэдлэгийг нэмэгдүүлэх, тэднээр дамжуулан сурагч, оюутнуудыг аюулгүй амьдрах арга ухаанд сургах, сургуулийн гамшгийн эрсдлийг бууруулах, аюулгүй орчныг бий болгох, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг сайжруулах зорилгоор 22 хүнд “Сургуулийн гамшгийн эрсдлийг бууруулах, бэлэн байдлыг хангах” сэдвээр 2 өдрийн сургалт зохион байгууллаа.